МАН-ын бүлэг: “Онтрэ“-гийн гэрээний асуудлыг эцэслэтэл зэсийн АМНАТ-ийн асуудлыг хөндөхгүй байхаар тогтлоо

Хоосон
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
20
legacy:MAN buleg SHINE/00608.png

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, зэсийн АМНАТ-ийн асуудал хөндөгдөөд буй Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцжээ.

Улмаар "Онтрэ"-гийн гэрээний асуудлыг эцэслэтэл зэсийн АМНАТ-ийн асуудлыг хөндөхгүй байхаар тогтсон байна.

Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "МАН-ын бүлгийн хурлаар зэсийн АМНАТ-ийн асуудлаар тусгайлсан танилцуулга хийлээ. Болгоомжилж байр сууриа илэрхийлсэн гишүүдтэйгээ ний нуугүй ярилцаж ойлголцолд хүрлээ.

ЗГ-аас өргөн барьсан "Ашигт малтмалын тухай хууль"-ийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан зэсийн АМНАТ-ийг бууруулах, бусад зэсийн төслүүдээ хөдөлгөх, нэг хөрөнгө оруулагчаас хэт хамааралтай байдлаа бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах байр суурь зөв. Харин энэ өөрчлөлтийг "Онтрэ"-гийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хийсний дараа хийе гэсэн зарчмын байр суурьт нэгдлээ" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бодит байдал3 сар өмнө

    Онтрэ-гийн асуудлыг шийдтэл Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт батлагдахгүй гэж ойлгож болох уу? гээд асуучих сачийтай сэтгүүлч алга уу.Хов живийг бол өлгөж аваад явж өгнө, ажил хэргийн талаар бол амаа үдүүлнэ,яана даа манайхаан.

  • З
    Зочин3 сар өмнө

    Суурь баялагын үнэ тогтоо. Өөрөөр хэлбэл хөрсөн доорх баялаг ч гэсэн өөрийн гэсэн үнэтэй . Энэ нь тухайн баялагын Ж: зэс гэхэд 15% .алт гэхэд 30% иас багагүй байх гэж