СУРВАЛЖИЛГА: Газрын тосны үйлдвэр ашиглалтад орж, айлаас шатахуун “царайчилдаг“ байдлаас салахад 730 хоног үлдлээ

Нийгэм
Darisuren
DarisurenУнших: 1 мин 55 сек
130
legacy:gazriin tos/UILDVER/05.png

Одоогоос 9 жилийн өмнө буюу 2017 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Дорноговь аймгийн Алтанширээ суманд Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих ЗГ-ын шийдвэр гарч байв.

Улмаар 2018 онд нарийвчилсан ТЭЗҮ батлагдаж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бол 2020 онд EPC (зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт)-ын үндсэн гэрээ байгуулагдаж байв. Харин 2021 оны нэгдүгээр сард үйлдвэрийн барилга угсралтын ажлын шав тавих ёслол болж, үндсэн бүтээн байгуулалт эхэлсэн байдаг.

Алсдаа бусдаас бензин түлш “царайчилдаг” байдлыг бууруулаад зогсохгүй, гадаад валютын урсгалыг дотооддоо үлдээж, ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой тус үйлдвэрийн барилгын ажил ямар шатанд явна вэ. Бид Дорноговь аймагт ажиллаад ирлээ.

legacy:gazriin tos/UILDVER/02.png

Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаа хаяанд иржээ. Төлөвлөсөн ёсоор 2028 оны II улирал гэхэд ашиглалтад орсон байх учиртай. Тэгвэл энэ үед үйлдвэрийн бүтээн байгуулалт дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал:

-EPC-01 багц 100 хувь дуусаж ашиглалт орсон

-EPC-02 багц 67.1 хувийн гүйцэтгэлтэй

-EPC-03 багц 44.4 хувь

EPC-04 багц 9.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Газрын тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 89.8 хувьтай байна. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сум дахь Тосон-Уул XIX талбайгаас Газрын тос боловсруулах үйлдвэр хүртэл 527 км урттай, түүхий эдийг тээвэрлэх газрын тос дамжуулах хоолой нь Монголд нүүрс устөрөгчийг алсын замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болж буй аж. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт 3600 орчим хүн ажиллаж байна.

legacy:gazriin tos/UILDVER/07.png

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хэлэхдээ “Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай. Ашиглалтад орох хугацаа нь нэлээн дөхчихсөн цаг үед ирж таарлаа. Өөрөөр хэлбэл, 2028 оны хоёрдугаар улирал гэхэд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Бүх салбарын уялдаа, холбоог хангаж ажиллахын тулд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын хувиар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийг 2028 оны гуравдугаар улирлаас өмнө ашиглалтад хүлээлгэж өгөхөд салбараас ямар зүйл шаардагдана тэр бүгдийг нь шийдвэрлэж, дэмжиж ажиллана" хэмээн онцолсон юм.

Дашрамд, хэдийгээр ОХУ бидэнд гэрээнийхээ хүрээнд өөрсдийгөө умартан шатахуун нийлүүлж, Монгол Улсыг гал алдуулахгүй байгаа хэдий ч Орос Украиний мөргөлдөөн хурцдаж, цөөнгүй нефтийн үйлдвэр өртсөн бөгөөд одоогийн байдлаар ОХУ-ын 50 гаруй мужид шатахууны хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

legacy:gazriin tos/UILDVER/01.png legacy:gazriin tos/UILDVER/03.png legacy:gazriin tos/UILDVER/04.png legacy:gazriin tos/UILDVER/06.png
Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • E
    Erbo3 сар өмнө

    Pyaz jil bolgon l 2 jil gehii pzda we

  • З
    Зочин3 сар өмнө

    Зардлаа нөхнөө гээд өндөр үнэтэй шатахуун гарах байх даа

  • З
    Зочин3 сар өмнө

    Өөрсдийгөө умартан гэж сайхан шаах юмаа дайндаа л хэрэглх мөнгөө монголоос шааж байгаа ш дээ

  • З
    Зочин3 сар өмнө

    Vhsen nohoin otsgor gej hytaduud baidag gazariin tosiig in zuuguud duusj bgaa biz tosgvi bol vildwereer yaahuu heregtei vedee barij ashiglaltand oruulj chadahgui gonjirsoor bgaad tosgvi shaham bolson ved in vildwertei boloh ym gene

  • З
    Зочин3 сар өмнө

    🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆🤣😂😆

  • Д
    Дорж3 сар өмнө

    Сонгууль ирэх жил болно худлаа шоу ман ын

  • З
    Зочин3 сар өмнө

    hovdiin must sumiin hogiin hulgaich baasanjav 25 dugaar baaziin hogiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar guilagchin baasanjav

  • З
    Зочин3 сар өмнө

    Хүн шоолж арзагнаж байж элсэж оррдог тагнуулийн байгууллага гнж манай дэлхийд ганц ч бхгүй шөөө Залуус минь хоосон молиго үмхэхээс боглгоомжил

  • I
    Irgen3 сар өмнө

    Tav tuhiig hangaj irsen.Odoo TZ meregjiliin bus said.mer/bus Zamiin darga duraaraa haaj booj.tumriin huder zuudeg aj ahui bolloo.Netpiin uildvert itgehgui bn.Ter ih munge haa bn.

  • I
    Irgen3 сар өмнө

    Songuuli bolgonoor shoudaj.Enetgegees irseen olon $say baihgui bolson.Do govios Delgersaihan garaad.odoo bur buh suudliin galt tereg zogsooh deer tulj bn.UBTZ hezeech 77 jiliin tuuhend ard tumendee suudliin galt tergeer uilcjilj.ard tumni auylgui bdl.tav tuhiig hangasaar irs

  • B
    Bold3 сар өмнө

    Амжилт хүсье. Хурдан дуусга

  • З
    Зочин3 сар өмнө

    Харагдаач.

  • З
    Зочин3 сар өмнө

    шал худлаа наана чинь болвсруулах нефьт байхгүй, оростой л аятайхан харьцахаа бод