Хахууль авсан Гаалийн албаны даргад 3 жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хаслаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин 10 сек
280
legacy:gaali/gaaliin.png

Шүүхээс зарим авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэж, гэм буруутай этгээдүүд ял, шийтгэл оногдууллаа. Тухайлбал, Г.А нь Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байхдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-н ачаа, барааг гаалийн хяналтын талбайд мэдүүлсэн хэмжээнд нь татвар төлүүлж, хурдан шуурхай нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс 2024 оны 11 дүгээр сарын 01-15-ны хооронд гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэсэн гаалийн улсын байцаагч нарт хууль бус үүрэг чиглэл өгч, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны 1 дүгээр сарын 30-нд иргэн Т.Н-ээс бэлнээр 10 сая төгрөгийн хахууль авсан,

Т.Н нь хяналт, шалгалтын албаны дарга Г.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.

Тэгвэл шүүхээс Г.А -г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 10 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, мөн Т.Н-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:280

СЭТГЭГДЭЛ (28)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин3 сар өмнө

    3ham jil yy

  • W
    Woe3 сар өмнө

    3 hsn jilyy sda....

  • З
    Зочин3 сар өмнө

    бага ял өгсөн байна хорих ял нь бага бна

  • M
    M3 сар өмнө

    Шагнал гардуулсан юм биш үү

  • З
    Зочин3 сар өмнө

    30 жил биш үү авилгалд авсан ялзарсан новшийн шүүх

  • З
    Зочин3 сар өмнө

    Ялзарсан өмхийрсөн шүүх

  • З
    Зочин3 сар өмнө

    Нэг л хүн шоронд явж. Тогтолцоо нь угаасаа тийм л байгаа шүү дээ. Дахиад ч үргэлжилнэ.

  • И
    Иргэн3 сар өмнө

    Авсан хахуулийг нь 100% улсын орлого болго дахиж шунал гаргахгүйн үүднээс бүр хатуу шийтгэх хэрэгтэй. Юун 3 сая цайны мөнгө нь

  • З
    Зочин3 сар өмнө

    Хахуульд авсан 1сая төгрөг тутам 1жилийн ялтай болгох хэрэгтэй. Тэгэж байж л хахууль багасна шүү дээ!!! Юун 3жил, хэнийг хуурч байгаа юм болоо хахаха

  • Z
    Zochin3 сар өмнө

    Хэтэрхий хөнгөн хуумгай шийтгэл байнаа. Хөрөнгийг нь хураагаач ээ. Монголын шүүх гэж нэг иймэрхүү дээ. 3-н жил шоронд байх ч үгүй дээ. 1 жил ч болгохгүй гаргана !!!

  • З
    Зочин3 сар өмнө

    Сайхан мөнгө олдог гаалийн байгууллага энэ ялыг ял өгсөн гэж бгаа байхдаа

  • Z
    z3 сар өмнө

    iim bj bolohgui altangerel gishuuni huulig hurdan batlaa

  • З
    Зочин3 сар өмнө

    Хөрөнгийг нь хураагаад дахин нийтийн албанд хэзээч ажиллуулахгүй бх .Хөдөлмөрийн лагерьт явуулж хүмүүжүүлээчээ

  • A
    Ard3 сар өмнө

    Хөрөнгийн нь хураахгүймуу

  • З
    Зочин3 сар өмнө

    Хөрөнгийг нь хураагаач ээ

  • З
    Зочин3 сар өмнө

    хөрөнгий нь хураасан ч цаана нь нуусан юм зөндөө бгаа юун 4 жилээр ажиллах эрхийг хасах вэ? ялы нь эдлүүлээд насаар нь энэ байгууллагад ажиллуулах хэрэггүй ш дээ

  • З
    Зочин3 сар өмнө

    Монголоос өөр хаач , ийм дампуурсан хуультай улс бхгүй !!! Хөрөнгийг нь хурааж, дахин ажиллах эрхийг нь Цуцлах хэрэгтэй! !!!

  • З
    Зочин3 сар өмнө

    Шоронгоосоо гараад 1 амарчаад ажилдаа буцаад орохийн бна. Тиймүү малнуудаа.

  • З
    Зочин3 сар өмнө

    Хөрөнгийг нь хураахгүй юу

  • З
    зочин3 сар өмнө

    Хөрөнгийг нь хурааж,хөдөлмөрийн лагерьт явуулаач ээ..Хөдөлмөр л хүнийг хүмүүжүүлнэ

  • З
    Зочин3 сар өмнө

    Ийм хуультай байхад авилга хулгай юу гэж арилах вэ дээ . Тэгснээ 4 жилийн дараа дахиад авилгаа өгөөд төрийн албанд орох юм бна даа

  • З
    Зочин3 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • Ө
    Өндөр настан.3 сар өмнө

    Үндсэн хуулиар ард түмэнд олгогдсон ард түмний өмч рүү Монголын төрд эх орноосоо урвагч Онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн орлцоотойгоор манай ашигт малтмал үнэт эрднэсийн ойролцоо бугшсан гаднын архаг луйварчдын халдлагад өртөөд байна.Энэ бол Үндсэн хууль,эрүүгийн хуулийн ноцтой зөрчил,гэмт үйлдэл мөн биздээ.Энэ бол эздийг нь басамжилан нүүр,нүдэн дээр явагдаж байгаа улаан цайм луйвар мөн биздээ.Ядаж байхад манай ЗГ,ИХ, манай баялагт шунасан архаг луйварчдаас хөрөнгөө хамгаалж хууль эрх зүйн хүрээнд харилцан ашигтай хамтарч ажиллахын оронд тэдний шунахайн сэдэлтэй арга мэхэнд хууртагдаж,хуйвалдаж,худалдагдаж дэлхийд хосгүй ховор баялгаа мэдрэл,сэтгэхүйн сааталтай хүн шиг харсаар байгаад цөлмүүлж байна.Бид чинь Eрөнхийлөгчтэй,Засгийн Газартай,Парламeнттай,иж бүрэн хууль хяналтын байгуулагатай,тэд нар нь бүгд цалингаа авдаг бүхэл бүтэн тусгаар Улс биздээ!? Тэгээд бид чинь яагаад бүрэн хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг сул дорой үлбэр хулгай хийгээд гардуучихсан юм шиг байгаа юм бэ?

  • З
    Зочин3 сар өмнө

    Нийтийн албанд ажилах эрхийн насаар нь хасаач хулгайч нарыг өөгшүүлээд

  • Х
    хятад шиг хуультай болмоор юм3 сар өмнө

    зочин

  • З
    Зочин3 сар өмнө

    3 жил нь 2жил болно.2жил нь магадлангаар ороод 1жил. Бие нь муудаад 3 сар болоод эмнэлэгт хэвтээд хооп гээд гараад ирнэ гүйцээ

  • З
    Зочин3 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • I
    Irgen3 сар өмнө

    Tom teregnii muu heden joloochiig 10.20 honog hil deer zalhaadag.darga saidiin baraa edertee shalgahgui gargadag novshnuud.naad heden jolooch chin heden huudee tejeeh gj yavaag sanaj bai.ATG heden jaraahaitai l zuuraldaj bhiim.Bur 12 tn alt.14.terbum.Olon sangiin hurengiig sergeegeed shalgah tarhi.zurh bnuu.Shuud l shudarga esiig togtooh hunuud ATG.Tsagdaa.tagnuul.shuuh.Zorigtoi ajillaach.