З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгож өөрчиллөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
30
legacy:z enhbold/c91e306a-d42c-4422-ad05-83676ee23031.jfif

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг гаргалаа. Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд шүүхээс ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт тус бүр 2 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах шийтгэл оногдуулсан юм.

Тэгвэл ийнхүү хорих ялыг торгох ялаар сольж, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хассаныг хэвээр үлдээлээ.