Маргааш Улаанбаатарт 26 хэм дулаан, хотын зүүн хэсгээр аадар бороотой

Бусад
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
10
legacy:boroo boroo/бороо фото1.jpg

07-р сарын 05-ны 20 цагаас 07-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, хотын зүүн хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +10..+12 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.