Наадмын бөхийн барилдааны нэгийн даваа маргааш 10.00 цагаас эхэлнэ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Naadam 2023/Batsuuri.jpg

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа маргааш буюу долоодугаар сарын 10-ны 10:00 цагт эхэлнэ.

Өнөө жилийн баяр наадмаар 1024 бөх зодоглох бөгөөд нэгийн даваа долоодугаар сарын 10-нд, хоёр болон гурвын даваа 11-нд, 4-10-ын даваа 12-нд барилдах юм.