KBS телевиз Монгол наадмыг үзэж сонирхож буй БНСУ-ын Ерөнхийлөгчийн мэдээнд Өвөр Монголын наадмын бичлэг ашиглажээ

Улс төр
Darisuren
DarisurenУнших: 1 мин
60
legacy:Naadam2026/Neelt/743730666_1543682713802154_3252221563136837250_n.jpg

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён энэ сарын 9-11-ний хооронд Монгол Улсад албан ёсны төрийн айлчлал хийж, энэ үеэрээ Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож буй. Харин өнөө өглөө Солонгосын үндэсний телевиз KBS-ийн мэдээнд ноцтой байж болохуйц нэгэн алдаа гарчээ.

Тодруулбал, наадам үзэж буй тухай түүний мэдээний дүрсэнд Монгол Улсын Үндэсний их баяр наадмын дүрсийн оронд Өвөр Монголын наадмын бичлэгийг ашигласан нь бодит байдлыг гуйвуулсан, хариуцлагагүй алдаа болжээ.

Энэ нь нэг талдаа телевизийн алдаа хэдий ч нөгөө талдаа Монгол Улсын соёлын контент дэлхийн мэдээллийн орчинд хангалтгүй байгааг харуулсан нэгэн жишээ болж байна.

legacy:742726651_27765926029687043_7490279433156085294_n.jpg legacy:744489484_27765926233020356_6223784249708492503_n.jpg legacy:745342153_27765926016353711_5379612217450833124_n.jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зссссс2 сар өмнө

    Зориуд сонжиж байгаа жишээ. Энэ тв сувгийг Монголд хаах хэрэгтэй. Мэдээж гадаад яам асуулга тавих биз.

  • И
    Иргэн2 сар өмнө

    Тусгаар Монгол Улсын үндэсний уламжлалт баяр наадмыг өөр улсын харьяанд явдаг өөртөө засах улсын нэвтрүүлэгтэй хольж дэлхиид цацсан явдлыг Монголын хууль хяналтын байгууллагууд нягталж,үнэн бол зохих шугамын дагуу хуулиин арга хэмжээ авах хэрэгтэй Зүгээр дуугай тэнэг царайлж өнгөрөөж болохгүй шүү

  • А
    Ахмад2 сар өмнө

    Зориуд хийж бгаа үйлдэл.Уг телевизийг бүр мөсөн хаах хэрэгтэй

  • З
    Зочин2 сар өмнө

    Манай гадаад харилцааны яам эсэргүүцэл илэрхийлэх ёстой юм.энэ их ойн баяр наадамд ингэж хандах нь их утгагүй зүйл болжээ

  • З
    Зочин2 сар өмнө

    Энэ бол туурга тусгаар Монгол улсыг дорд үзсэн Өмнөд Солонгосын гадаад яамны зориудын явуулга Солонгосын телевиз бол маш няхуур нямбай ажилдаг институт юм

  • З
    Зочин2 сар өмнө

    Энэ тун буруу. Монгол улс бол тусгаар улс. Өвөхмонголтой адилтгаваас харъяат улсын статусаар олон улсад танигдах далд үзэгдлийн хэмжээнд хүрч буй тул хариуцлага тооцох нь зөв.