Сэрвээний өндөр хэмжих AI төхөөрөмж саатсаны улмаас их насны морьдын уралдаан хойшлоод байна

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Naadam2026/Mori/IhNAS/30.png

Өнөөдөр буюу долоодугаар сарын 11-нд уламжлал ёсоор азарга, их насны морьдын уралдаан явагддаг билээ. Тэгвэл 13.00 цагт эхлэхээр байсан их насны морьдын уралдаан одоог хүртэл явагдаагүй байна.

Учир нь энэ жилээс шинээр ашиглаж эхэлсэн "Сэрвээний өндрийг хэмжих" AI төхөөрөмжийн нэг хэсэг нь ажиллахгүй байгаа аж. Мөн өнөөдөр усархаг бороо ихээр орж буйн улмаас морьд уралдахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.