ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 27 хэм дулаан. Үдээс хойш аадар бороотой

Бусад
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:boroo/сөс.jpg

07-р сарын 17-ны 20 цагаас 07-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.