Өвлийн Элсэлтийн шалгалтад оролцогчид суудлын хуваариа 12 дугаар сарын 7-ноос авах боломжтой

2026 оны өвлийн Элсэлтийн шалгалтын бүртгэл дууссан. Тэгвэл шалгуулагчид Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын "Суудлын хуваарь" -ийг 2026 оны 12-р сарын 07-ноос хойш eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан нэвтэрч хэвлэж авах боломжтой аж.
Дашрамд дурдахад, Өвлийн элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд дараах хуваарийн дагуу зохион байгуулна.
Арванхоёрдугаар сарын 20: 10:00-11:20 цагт Түүх, 14:00-15:20 цагт Англи хэл
Арванхоёрдугаар сарын 21: 10:00-11:40 цагт Хими, 13:00-14:20 цагт Газар зүй, 16:30-17:50 цагт Нийгэм судлал
Арванхоёрдугаар сарын 22: 10:00-11:20 цагт Биологи, 14:00-15:40 цагт Математик
Арванхоёрдугаар сарын 23: 10:00-11:40 цагт Физик, 13:00-14:20 цагт Орос хэл, 16:00-17:20 цагт Монгол хэл


