Solo World Championship: GU dance клубын “Талын охид“ хамтлаг дахин аварга боллоо

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
IMG_4341.webp

GU dance клубын “Талын охид“ хамтлаг дахин аварга боллоо. Тодруулбал, Итали улсын Неаполь хотод энэ сарын 28-нд зохион байгуулагдсан Solo World Championship тэмцээнд Solo team choreographic төрөлд нийт оноогоор тэргүүлж нэгдүгээр байранд орлоо. Энэ нь 2026 ондоо 3 дахь удаагаа Дэлхийн аваргын цол хүртэж байна.

1. Дэлхийн Цом хамтлагийн тэмцээний аварга

2. WDC AL Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний аварга

3. Solo World Championship - Solo team choreographic төрөлд аварга боллоо.