Хоёр айлын тагт шатаж байсныг унтрааж, 15 том хүн, 5 хүүхдийг утаажилтын бүсээс гаргажээ
00

Айлын тагт шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамжинд Байрны 5, 6 дугаар давхрын тагт шатаж байна гэсэн дуудлага 11.27-ны өдрийн 22:50 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус 9 давхар байрны 5 дугаар давхарт 1 өрөө байрны 1х1 метрийн хэмжээтэй тагт, мөн 6 дугаар давхрын 1 өрөө байрны 1х1 метрийн хэмжээтэй тагт, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 20 иргэн /15 том хүн, 5 хүүхэд/-ийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

.webp)
.webp)