"Үе, үеийн ҮАБЗ-ийн гишүүн тэргүүтэй Гашуунсухайтын төмөр замтай холбоотой шийдвэр гаргасан бүх хүнийг шалгах ёстой"

Өчигдөр УИХ-ын асуулгын цаг болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Өмнөх Засгийн газрын 123 дугаар тогтоолоор 198 хуудас гэрээг ил болгосон. Богд хан төмөр зам дээр 212 хуудас ил болсон. 2022 оны 449 дүгээр тогтоолоор 5723 хуудас баримт ил болсон. Үе, үеийн ҮАБЗ-ийн гишүүн, өндөр албан тушаал хашиж байсан, Гашуунсухайтын төмөр замтай холбоотой шийдвэр гаргасан бүх хүнийг шалгах ёстой. Энэ байр сууриндаа хатуу байна.
ҮАБЗ-үүдийг ил болгох нь бидний нэгдүгээр асуудал. Засгийн газар хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд тагнуулын байгууллагыг дүгнэлтээ гарга гэсэн. Ингээд Аюулгүйн зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн. Лхагва гарагт би бүгдийг нь ил болгоно. Түр хороо, сонсголыг материалаар бүрэн дүүрэн хангана. Нээлттэй байгаа.
Үндэсний аудитын газарт төмөр замын асуудлаар олон улсын хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, нэмэлт аудит хийлгэж өг гэсэн хүсэлтээ өгсөн. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй Ерөнхий сайдын хувьд бүх мэдээллийг өгнө" гэлээ.


