ТӨЛӨВ: 1,2,3 дугаар саруудад цаг агаар ямар байх вэ
.webp)
Ирэх оны 1,2,3 дугаар саруудын цаг агаарын төлөвийг хүргэж байна.
Нэгдүгээр сар:
Агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна
Хоёрдугаар сар:
Агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна
Гуравдугаар сар:
Агаарын дундаж температур нийт нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна
1 болон 2 дугаар саруудад агаарын дундаж температур зүүн нутгаар олон жилийн дунджийн орчим, 3 дугаар сард нийт нутагаар дулаан байх бол хур тунадас 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, 2 дугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.


.webp)