Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр монгол хүн сонгогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуульд  “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл сонгогдсон байна.

Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурал болж өндөрлөлөө.

Монгол Улс анх удаа энэхүү сонгуульд нэрээ дэвшүүлсэн бөгөөд сонгуульд 9 суудлын төлөө 27 улсын нэр дэвшигч өрсөлдөж, сонгууль маш өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн юм. НҮБ-ын гишүүн орнууд НҮБ-ын Аюулгүй Зөвлөл, Хүний эрхийн зөвлөл, Олон улсын эрүүгийн шүүхийн сонгууль, Олон улсын эрх зүйн комиссын гишүүний сонгууль болон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр сонгогдоход улс төрийн өндөр ач холбогдол өгдөг. 

Манай улс дэлхийн орнуудтай найрсаг харилцаатай байж, олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, гадаад дахь нэр хүндээ өсгөх нэн чухал ач холбогдолтой. Манай улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр сонгогдсоноор зөвхөн Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгаас гадна дэлхийн бүх улс орон дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулж буй дипломат үйл ажиллагааны хэлбэр юм.

Гадаад харилцааны яам “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэлийн ажил, мэргэжлийн ур чадварыг судлан үзэж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2021-2024 оны гишүүний сонгуульд нэрийг нь дэвшүүлжээ.

Нэрээ дэвшүүлснээс сонгууль болох хүртэлх 1 жилийн хугацаанд Гадаад харилцааны яам, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газар, хилийн чанад дахь ДТГ-ууд бүхий л түвшинд бусад орны дэмжлэгийг авах чиглэлээр идэвхтэй ажиллаж, 70 гаруй оронтой харилцан дэмжих тохиролцоо байгуулж, 20 гаруй улсын дэмжлэгийн авч энэхүү сонгуульд амжилттай сонгогдсон нь манай мэргэжлийн дипломатуудын нэг жилийн ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвартай салшгүй холбоотой аж.

89 828 хүн коронавирусний шинжилгээнд хамрагджээ
89 828 хүн коронавирусний шинжилгээнд хамрагджээ
 
Талийгаач хүүгийн ээж Д.Нандинболор: Эв эрүүл инээгээд багшдаа тэврүүлээд үлдсэн миний хүүг “ЭНДЧИХЛЭЭ ШҮҮ“ гэж сонсох мөч аймар байсан
Талийгаач хүүгийн ээж Д.Нандинболор: Эв эрүүл инээгээд багшдаа тэврүүлээд үлдсэн миний хүүг “ЭНДЧИХЛЭЭ ШҮҮ“ гэж сонсох мөч аймар байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.