“МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтынажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлынсанамж бичиг байгууллаа

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 38 сек
00
IMG_5657.webp

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэйтөлөөлөгчид АНУ-ын Сиэтл хот дахь “Boeing” компанийн “Харилцагчийн туршлагын төв”-д зочиллоо. Төлөөлөгчдийг “Boeing” компанийнАрилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойдАзи хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жефф Эдвардсхүлээн авч уулзан ажил хэрэгч яриа хэлэлцээөрнүүлэв.

Уулзалтаар талууд “МИАТ” ТӨХК-ийн бүс нутгийннислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, АНУ, Европын чиглэлд холын зайн нислэгээ өргөжүүлэхболомжуудыг дэлгэрэнгүй хэлэлцлээ.

Мөн энэ үеэр “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухайхарилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

“Boeing” компанийн Арилжааны агаарын хөлгийннэгжийн Зүүн хойд Ази хариуцсан ДэдЕрөнхийлөгч Жефф Эдвардс энэхүү уулзалтаар“МИАТ” ТӨХК-ийн хүлээн авах хоёр дахь “Boeing 737 MAX 8” хөлөг бүс нутгийн зорчигч тээврийнөсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад дэмжлэгболно гэдгийг дурдлаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы энэ удаагийнажлын айлчлалаар АНУ-ын Холбооны нисэхийнзахиргаа болон Тээврийн аюулгүй байдлынзахиргаатай хийсэн уулзалтуудаар хоёр улсынхооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлынхугацааг тодорхой болсонд талархал илэрхийллээ.

Сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсынтөлөөлөгчдийг хүлээн авч, уулзалт зохионбайгуулж буйд Засгийн газар болон Зам, тээврийняамны нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын стратегийнтүншлэлийн хүрээнд иргэний нисэхийн салбарынхамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсынхооронд агаарын тээврийн шууд харилцааг бийболгох асуудалд Монгол Улсын Засгийн газарөндөр ач холбогдол өгч байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд иргэний нисэхийнсалбар 2027 онд АНУ-ын Холбооны нисэхийнзахиргааны олон улсын нисэхийн аюулгүйажиллагааны үнэлгээний нэгдүгээр ангилалдхүрэх, улмаар 2028 онд Үндэсний агаарынтээвэрлэгч “МИАТ” компани АНУ руу шууднислэгийг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байгаагтэмдэглэлээ.

АНУ-ын “Boeing” компани 1992 оноос хойш 30 гаруй жил тогтвортой хамтран ажиллаж буй бөгөөдэнэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Иргэнийнисэхийн ерөнхий газар болон “МИАТ” компанидмэргэжлийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахадбэлэн байгаагаа Азийн бүс нутгуудыг хариуцсанДэд Ерөнхийлөгч Жефф Эдвардс илэрхийллээ.

Уулзалт “Харилцагчийн туршлагын төв”-д үргэлжилж, “Boeing”-ийн мэргэжилтнүүд дэлхийнагаарын тээврийн зах зээлийн төлөв, “737” загварболон “787” цувралын шинэ хөлгүүдийн онцлогийгтанилцуулж, “МИАТ” компанийн цаашдынхөгжлийн стратегийн талаар санал солилцлоо.

Мөн 737 болон 787 цувралын хөлгүүдийн онцлог, үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлж буй технологийншийдлүүд, зорчигчийн бүхээгийн дотоод зохионбайгуулалтыг танилцууллаа.