Сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулах хүсэлтийг өнөөдөр дахин хэлэлцэнэ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_5043.webp

Сэтгүүлч Б.Даваахүүг “Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн” гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорьсон. Цагдан хориог цуцлах өмгөөлөгчийн хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн ч цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээсэн.

Өнөөдөр (2026.11.24) 15.30 цагт өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гомдлоор сэтгүүлч Б.Даваахүүд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах эсэхийг шүүхээс дахин хэлэлцэнэ.

Өмгөөлөгч Ч.Өнөржаргал сэтгүүлч Б.Даваахүүг хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаад байна.