Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзаж тоног төхөөрөмж, автомашин хүлээлгэн өглөө

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
911176672_2805277963200960_4947373869358741555_n.webp

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлагыг сонсож, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих, ажлын нөхцөлийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн таван байгууллагад Starlink төхөөрөмж, Нэгдсэн эмнэлэгт компьютер болон шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

911533542_968865869316447_4929187206584303573_n.webp

Мөн түргэн тусламжийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүлийн Онцгой байдлын газраас хандивласан, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт болон Хулд сумын эмнэлэгт хүлээлгэн өглөө. Аймгийн зүгээс тус автомашинуудын тээвэрлэлт болон татварын зардлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлсэн юм.

912604218_1769377450833803_7748055427059228935_n.webp