"Бодь"-ийн 110 сая ам.долларын авлигад нэр холбогдсон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөллөө
00

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар МЭДЭГДЭЛ хийлээ. Мэдэгдлийнхээ үеэр "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудалд нэр нь холбогдсон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлснөө танилцуулав. Б.Энхбаярыг чөлөөлсөн асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-ын чуулганд танилцуулна гэв.
Дээрх хоёр сайдын тухайд, өчигдөр /11.18/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдэгдлийн дараа Ерөнхий сайдад чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг.


