ТАНИЛЦ: Ажлаа өгөхөө энэ долоо хоногт мэдэгдсэн улстөрчид

Энэ долоо хоногт улс төрийн хүрээнд багагүй хөдөлгөөн орж, Төрийн тэргүүнээс эхлээд нэр бүхий албан тушаалтнууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн.
Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж ажлаас чөлөөлөгдөхөө мэдэгдэж байна" хэмээсэн. Тэгвэл сүүлийн өдрүүдэд хөндөгдсөн "Бодь"-ийн 110 сая ам.долларын авлигын асуудалтай холбогдуулан нэг өдрийн дотор гурван албан тушаалтан ажлаа өгөхөө мэдэгдлээ.
Өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэвлэлийн хурал хийж, ажлаа өгч буйгаа мэдэгдсэн бөгөөд түүний энэхүү хүсэлтийг маргааш, нөгөөдөр УИХ-аар хэлэлцэн эцэслэнэ. Мөн дээрх асуудалд нэр холбогдсон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад танилцуулаад байна.


