Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ 13.30 цагаас хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-8-2050.webp

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэн билээ. Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-д хүргүүлээд буй бөгөөд өнөөдөр 13.30 цагаас хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх товтой байна. Улмаар маргаашийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж эцэслэх юм.

Дашрамд, Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулж, дараагийн Ерөнхийлөгчийг сонгох бөгөөд түр болтол УИХ-ын дарга Төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэх юм.