Сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулах өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр 13.30 цагаас хэлэлцэнэ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
907686519_29722064140724926_4649830791549940280_n.webp

Сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулах өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр 13.30 цагаас Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хэлэлцэхээр болсон. Тодруулбал, сэтгүүлч Б.Даваахүүг "Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэх үндэслэлээр Хорих 461-р ангид цагдан хориод буй. Тэгвэл түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаад байна.