Н.Учралын Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-11-100-61067.webp

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр үүрэгт ажлаа хугацаанаасаа өмнө өгч буйгаа мэдэгдсэн бөгөөд нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандахаа илэрхийлсэн. Үүний дараагаар "Бодь"-ийн гэх асуудалд нэр холбогдоод буй ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр болон ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Тэгвэл эл үйл явцтай холбоойгоор өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэнээс гадна Ерөнхийлөгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.