С.Шаарийбуу: Залуусаа гарын үсгээ идэвхтэй зурж, аав ээждээ цахимаар гарын үсэг зурахад нь туслаарай

 Хууль эрх зүй
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
image-4.webp

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсан хэрэгт шударга ёсыг тогтоолгохоор талийгаачийн аав С.Шаарийбуу 20 жилийн турш тэмцэж байгаа билээ..

Энэ хүрээнд “Justice for Altantuya Shaariibuu” нэртэй цахим өргөдлийг Change.org платформд байршуулж, олон нийтийн гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Талийгаачийн аав С.Шаарийбуу залуусыг өргөдөлд идэвхтэй гарын үсэг зурахын зэрэгцээ цахим платформ ашиглаж мэдэхгүй байгаа аав, ээж болон ойр дотнын хүмүүстээ туслахыг уриаллаа. Тэрбээр мөн Монгол Улсын Засгийн газар уг асуудлаар Малайзын талд дипломат шугамаар шаардлага хүргүүлж буйг онцолсон юм.

Энэ талаар С.Шаарийбуу: “Монгол Улс түүхэндээ анх удаа Димарш (Demarche) хийж байгаа. Урьд нь хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй. Энэ нь улс хоорондын тулган шаардах бичиг гэсэн үг. Миний гаргасан өргөдлийн дагуу Засгийн газар, Гадаад харилцааны яам шийдвэрээ гаргасан” хэмээн ярив.

Түүнчлэн тэрбээр Ш.Алтантуяагийн хэргийн асуудлаар НҮБ-д хандахаар гарын үсэг цуглуулж байгаагаа мэдээллээ.

“Justice for Altantuya Shaariibuu” цахим өргөдөлд гарын үсэг зурах бол энд дарна уу.