Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий. Дэглэм удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
ubn-v2-media-_b3xxpsx-1.webp

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүсээд буй асуудлуудтай холбоотойгоор ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн. Тэгвэл түүнийг огцрохыг шаардаад буй Х.Нямбаатар цахим хуудаснаа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий. Өөрөө ч сүүлд хэлсэн,"олон арга байгаа" гэж. Түүний мөн чанар нь хууран мэхлэх. Монголын ард түмнийг тэр олон удаа хуурсан. Албан тушаалаас зууралддаггүй өгөөд явчихдаг гэсэн мэх хэрэглэж эргэн ирэхдээ улам аймшигт мангас болон ирдэг. Одоо дахин түүнд хууртаж болохгүй.

Дэглэм удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ. Дэглэмийн араа шүд бахь байдагтаа хэвээрээ байгаа. Энэ дэглэмийг нуран унатал Монголчууд бид улам илүү сонор сэрэмжтэй байж, галаа манах хэрэгтэй. Хуваарийн дагуу ээлжит лайваа хийнэ" гэлээ.

10-3.webp