Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: АН-ын тавьсан шаардлага зөв. Санал нийлж байгаа тул Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөөд шалгуулаад нэр төрөө сэргээлгэнэ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
20
MPA PHOTO 2026-11-100-69780.webp

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, "Сүүлийн нэг сарын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, институт руу зарим нэг гэмт бүлэглэл эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, Монгол Улсын нэр хүндийг гутаан доромжилсон, Монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал хийлээ.

Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь Монголын ард түмний нэр хүнд рүү халдаж байна гэсэн үг. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа руу халдаж байна гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм болов уу. Ерөнхийлөгч гэдэг бол хариуцлагатай албан тушаал. Тиймээс сошиалд янз бүрийн юм бичээд, тайлбарлаад байж болохгүй. Монгол Улсад хүн засаглахгүй. Хууль засаглана.

Өчигдөр АН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд үнэн мөнөө тогтоолго гэж шаардаж байна лээ. Энэ тавьсан шаардлага зөв. Би санал нийлж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаад шалгуулаад нэр төрөө сэргээлгэнэ. Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгнө. Улмаар миний нэр төрийг гутаан доромжилж байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад өгч шалгуулна" гэсэн юм.


Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    ГЭМТ ХЭРЭГ УДАА ДАРАА ГАРСАН БАЙХАД ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА БОЛОН АНГИЙН ДАРГАД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙЛГААД БАЙГАА ЮМ ВЭ??? ЭНЭ НЬ ТЭГЭЭД ШУДАРГА ЁС ЮМ УУ?? ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБТ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАЖ АЛБА ХААГЧ НАРЫН ЗАРИМ НЭГ НЬ ӨРӨӨЛ ТАТАНХАЙ, ЗАРИМ НЬ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОСОН АСУУДАЛД АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙСЭН ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД УГ АСУУДЛЫГ ӨДИЙ БОЛТОЛ НУУН ДАРЖ ДОТООДЫН ЦЭРГ ИЙН ШТАБЫН ДАРГАД БРИГАДЫН ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГУУЛСАН АСУУДАЛД АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙЛГЭЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОН ГЕНЕАРЛЬ ЦОЛ ОЛГОСОН ЗАРИЛГЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗАРЛИГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЗЭЭ ГАРГАЖ АРД ТҮМЭНД МЭДЭЭЛЭХ ВЭ??

  • Х
    Хүрэлсүг

    Хүүшээ балай минь бид нар ард түмэн ямар ч буруугүй шүү наад авлигын мөнгийг чи авсан болохоос мануус авсымуу хам хэрэгтэн болгох гэцэн шаадаг гар вэ