Л.Очгэрэл: Хоригт орсон банктай гүйлгээ хийх нь тухайн банкийг өөрийг нь хоригт оруулах эрсдэлтэй

Эдийн засаг
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин 3 сек
60
legacy:mongolbank/MPA PHOTO 2017-0082.jpg

ОХУ-тай хийх гүйлгээний асуудлаар Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл дараах байр суурийг илэрхийлжээ. Тодруулбал "ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон. Европын холбоо, АНУ, ОХУ-ын банк, хуулийн этгээд хүнийг хоригт оруулах, эргээд хоригт орсон этгээдтэй харилцахгүй байх, харилцсан тохиолдолд тус этгээдэд шахалт үзүүлэх арга хэмжээг эрчимтэй авч байна. Хоригт орсон банктай гүйлгээ хийх нь тухайн банкийг өөрийг нь хоригт оруулах эрсдэлтэй. Тэгэхээр хоёр сонголтын хооронд байна. Банкуудаа дэлхийн санхүүгийн системээс салгаад ОХУ-тай харилцаад явах, эсхүл ОХУ-аас шатахуун авч чадахаа болих. Тэгвэл яг дундуур нь ойлголцож тал бүртэй нь үүсээд буй шахалт, хязгаарлалтын асуудлаа ярилцах, асуудлаа харилцан ойлгуулах, шийдэл гарц хайх боломжтой.

Энэ хүрээнд Монгол Улсын банкуудад үүссэн асуудлыг тодорхой хэлж ойлгуулах нь зүй ёсны асуудал. Ер нь банкууд хоригт орсон банктай харилцахгүй байх нь өөрөө стандарт юм. Одоо ч тийм. Өмнө нь ч тийм л байсан. Өнөөдөр Монгол байна уу, Хятадын банкууд нь яг адилхан энэ хоригтой холбоотой асуудлыг мөрдөөд явж байгаа. Монголбанк, арилжааны банкууд өдийг хүртэл хоригтой холбоотой асуудлын шийдлийг олж, гарц гаргалгааг гаргаад явж байгаа. 2022 оноос хойш энэ олон зөрчил, эрсдэлийг хүлээж шатахуун бараа материалын төлбөр тооцоог сааталгүй хийж байгааг хэн ч ярихгүй байгаа нь харамсалтай" гэжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин9 хоног өмнө

    Оросын нэн бакны салбарыг УБ.д нээчих л дээ заавал swift баруун гээд бх шаардлагагүй болно ш дээ

  • И
    иргэдийн төлөөлөл10 хоног өмнө

    Оросын боол улс болохоор гөлөгнөөд Монгол банк псда царайлж суугаа ..рублийн ханшийг зориуд хиймлээр өндөр байлгаж манайд байгаа долларыг орос руу зөөлгөж байгаа тухай саяхан сонссон..f Яаралтай Оросоос бензин цахилгаан авахаа больж оросын дарлалаас бүрэн чөлөөлөгдөх шаардлагатай..Хятад улс л манайхыг хамгаалж чадна..Хятад улстай манай аюулгүй байдалыг бүрэн хангаж өгөх талаар онцгой гэрээ байгуулах шаардлагатай..Орос эдийн засаг сүйрсэн тул манай Оюутолгой Тавантолгой Эрдэнэт үйлдвэрүүдийг дээрэмдэж авахаар шууд цэрэг танкаа оруулахаар төлөвлөж буй магад..ямартаа ч Казахстан Монгол руу дайн хийнэ..дараа нь Узбекистан Киргизийг эзлэнэ гэсэн яриа Оросын дотоодод яригдаад удаж байна..

  • З
    Зочин10 хоног өмнө

    Гарц гаргалгаа өчнөөн бий. Том том бааж нэг их бүлт бүлт бүлтэрсэн мэдлэг боловсрол нимгэн, чадваргүй малнууд, татвар төлөгчдийн өндөр цалингаар туйлсан, бүгд ББСБ-аар дамжуулан ядарсан ард олноо шулсан Риогийн күүкэлдэйнүүд. Монгол Банк гэх нэртэй ОУВС, ДБ, АХБ-ны ломбардны 1 жоохон салбарын хэрэг Монголд алга. Хятад, Орос 2-той шууд юань рублиэр нь тооцоогоо хийгээч.

  • З
    Зочин11 хоног өмнө

    Дайн өдөөгчийн хүлээн зөвшөөрөөд бгаа гэсэн үг үү

  • И
    Иргэн11 хоног өмнө

    Хэн ярих ёстой юм бол үүрэг нь биш юмуу ажилаа хийж чадахгүй байж ялархах хэрэггүй банкууд сайн ажиллаж байсан бол монгол төгрөг үнэгүйдэхгүй байлаа

  • З
    Зочин11 хоног өмнө

    Юун сүртэй. Том улсын олон зуун тэрбум $-н наймаа хийж бга биш. Мнгл өөрөө өвчүүхэн. Хэдэн банк’ тэдний нөөц нь саятны хармааны мөнгө. Үүнийг нэг их сэвж сүржигнээд л… Авсан бензинийхээ хэдэн ногооныг банк бусаар эсвэл бэлнээр хийчхнэ биз. Энэ байтугай их мөнгө Дээдэс болон банкны эрх баригчид бол Өрнөдийн дүрэм хууль зөрчин бэлнээр нь авч офшор руу чемдонаар нь зөөж ирсэн ш дээ. Бензинд өгөх болохоор л худ хий сүржигнээд