Ц.Цогт: 20 мянга гаруй хэргийн 80 хувь нь аппликейшны зээл байна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:Angar/NewFolder/NewStampUBNcopy2.jpg

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт өнөөдөр "Манай салбар хүний нөөцийн дутагдалтай. Монгол Улсад одоогийн байдлаар 566 шүүгч ажиллаж буй. Мөн шүүхийн шат шатны байгууллагуудын хоорондын үйл ажиллагаанд уялдаа холбоо хэрэгтэй тул зарим ажлын орон тоо, шүүхийн үйл явцыг шийдэхэд ухаалаг технологи ашиглана" гэв. Үүнтэй холбогдуулан зарим төрлийн иргэний хэрэг, маргааныг цахимаар, хурдан шуурхай шийдээд эхэлжээ. Жишээлбэл, гар утсаа хулгайд алдах, байрны түрээс, тог цахилгааны төлбөр, аппликейшны зээл зэрэг хэргийн материалыг нэхэмжлэл гаргагч хуулийн байгууллага руу цахимаар илгээснээр 45 хоногийн дотор шийдүүлэх систем нэвтэрсэн гэнэ. Анхан шатны шүүхэд ирж буй 20 мянга гаруй хэргийн 80 хувь нь аппликейшны зээлийн хэрэг байгаа учир шүүгчийн ачааллыг буруулах, энэ төрлийн хэргийг багасгах тал дээр Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч буй талаар албаныхан онцоллоо.