Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага ОБЕГ-д бүртгэгджээ

Нийгэм
Ariunjargal
Унших: 1 мин
00
legacy:обег з copy.jpg

Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сарын 7–13-нд нийслэлийн найман дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 40 иргэнийг гарган, тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Нийт дуудлагын:

65 нь объектын гал түймэр;

3 нь ой, хээрийн гал түймэр;

9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.