Тодруулга: Өнгөрсөн зун Монголд 413 мянган жуулчин ирж, 800 сая ам.долларын орлого оруулжээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
30

Монгол улс өргөн уудам газар нутаг, онгон байгалиараа бусад улсаас онцгойрдог билээ. Хүн ам цөөтэй мөртөө хязгаар нь үл харагдах тал нутгийг сонирхох жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, манай аялал жуулчлалын салбарт хэдэн сая доллар "Цутгаж" буй.

Тэгвэл бид өнгөрсөн зун манайд ирсэн жуулчдын тоог Соёл спорт аялал жуулчлалын яамнаас тодрууллаа. Тухайлбал, Энэ оны зургаадугаар сард 126 мянга, долоодугаар сард 150 мянга, наймдугаар сард 136 мянга буюу 2026 оны зуны гурван сард Монгол Улсад ирсэн жуулчдын тоо нийт 413 болж, өмнөх оны мөн үеэс 34 мянга буюу 9.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эдгээр жуулчид аялах хугацаандаа манай улсын зочид буудал, хоолны газар зэрэг үйлчилгээний салбарт 800 сая ам.долларын орлого оруулсан талаар албаныхан мэдээллээ.

Ташрамд дурдахад, нийт жуулчдын дийлэнх хувийг Орос, удаахыг Хятад болон Өмнөд Солонгос улсынхан эзэлж байна.