10 сарын 1-нээс 12 сарын 1 хүртэл хүүхдийн эрт илрүүлэг улс орон даяар явагдана

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
20
legacy:huuhed emneleg/MPA202401511.jpg

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар саяхан "Эрт илрүүлэг үргэлжилнэ. Хүүхдийн эрт илрүүлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ" гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ дагуу 10 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний хооронд хүүхдийн цэцэрлэг, ЕБС-д суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар явагдахаар болжээ.