Х.Нямбаатар: “Сэлбэ 20 минутын хот“ төслийн санхүүжилтийг зогсоон төсвийг цоорхойг нөхөж, эцэст нь Нямбаа өрөнд оруулсан ардын дайсан болгох мэргэн ухаан олжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 13 сек
60
legacy:nyambaatar hotiin darga/nyambaa yalalt.png

УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буйтай холбогдуулан Хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Энэ төсвийн тодотгол үнэхээр их асуудлууд шийдэхээр орж иржээ. Н.Учрал Ерөнхий сайд өөрийнхөө хувийн сургуульд 3.5 тэрбумыг тавих нь дүүрч. Зүгээр явж байсан "Сэлбэ 20 минутын хот" төслийн санхүүжилтийг төсвийн хязгаар нэрээр зогсоогоод банкинд өндөр хүүтэй (14-16 хувийн хүүтэй) хадгалж байсан мөнгийг хүүгүйгээр татаж авч төсвийн цоорхойгоо нөхөхөөр болжээ. Эцэст нь Нямбаа өрөнд оруулсан ардын дайсан болгох мэргэн ухаан олжээ.

Анх удаа гэр хороолол яаж барилгажиж болохыг олон түмэнд харуулах төсөл зогсоож байгаа юм гэнэ. (орлогод нийцсэн өөрийн ипотектэй, Монголбанк, МИК-ын ипотекээс огт хамааралгүй 10 хувийн урьдчилгаатай засалгүй м2 нь 3.8 саяын нэг байр дунджаар 110 саяд борлогдох урьдчилгаа төлбөрт 10-20 сая төгрөг төлөөд орох байсан төсөл бүрэн зогсож байна)

Намайг ажлаа өгөхөд хот дансандаа 2.6 их наядын бэлэн үлдэгдэлтэй байсан. Одоо улсын төсөв 6 их наядын алдагдалтай байгаа учраас хотыг хоосруулж он гарах бололтой. Манай баг өдөр бүр шинэ замууд ашиглалтад оруулдаг, газар чөлөөлдөг, Гандан, Ногоон нуур зэрэг паркуудыг байгуулахаар төлөвлөсөн бүх ажлууд зогсов.

Дараагийн төсвийн тодотголын балаг байна. Нийгмийн даатгалын хуулийг 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж УИХ баталчихаад, 11-р сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна.

Манай Ерөнхий сайд ТҮЦ-ийн эдийн засаг дэмжиж улс орноо нэгэнт хөгжүүлэхээр шийдсэн бололтой" хэмээн шүүмжиллээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/09/13

    500тэрбум ₮ хаана бна нянбактер аа.. автомашины улсын дугаарыг дамлан зардаг ченж луйварчин халтарууд чинь чамд хэдэн % ₮ татаас төлдөгв

  • З
    Зочин2026/09/11

    selbe Nyambaogaas umnuh tusul bh shuu bas umchilchih sanaatai ichdeg boloosoi

  • З
    зочин2026/09/11

    гэр хороололд тийм том сайхан бүтээн босголтыг зогсоож царцаахгүй байлгүй дээ

  • З
    Зочин2026/09/11

    Данх та 2 юу хийж гийүүлсэн юм.2 оалар минь жангаа дооосон чинь дээр шүү

  • З
    Зочин2026/09/10

    Сэлбийн барилга Нямбаатараас өмнө төлөвлөгдсөн байсан. Төсвөөр хэрэгжихээр тусгагдаад хэрэгжээд явж байгаа. Хэн нэг хүн дундуур нь ороод миний ажил гэж болохгүй. Дараа дараагийн ЗГ хэрэгжүүлээд л явна. Гол нь төсвийн мөнгөөр хэрэгжиж байгаа тул зах зээл дээрх орон сууцнуудаас хямд байх ёстой. Нямбаатар өөрөө харин ч хужаа нартай хуйвалдаж, үнэтэй зарж, хувьдаа хонжоо олох гэж байсан. Яаж ашгүй зайлсан юм.

  • З
    Зочин2026/09/10

    Балай юмаа, Нямбаатар ажлаа хийх хэрэгтэй байна. Хайран ажлууд ухраад удаад зогсоод ... завхарлаа