Төсвийн тодотгол хэлэлцэх ЭЗБХ-ны хурал ирц бүрдээгүйн улмаас ХОЙШИЛЛОО
Улс төр
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
00

УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Энэ хүрээнд өнөөдөр 10.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан товлогдсон ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас 14.00 цаг хүртэл хойшиллоо.
Тус байнгын хороо 32 гишүүнтэйгээс 12.30 цагийн байдлаар 15 гишүүн ирцээ бүртгүүлсэн байна. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабал ажилладаг билээ. УИХ-аар хэлэлцэх хугацаатай асуудалд гишүүд ийнхүү хойрго хандаж буй нь хариуцлагагүй үйлдэл болж байна.



