Н.Ганибал: Н.Учрал сүүлийн 10 жил дарга хийхдээ АН-д бүх бурууг тохдог коммунист тархи угаалтаас өөр юу ч ярьсангүй

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Багануур дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ "АН-ынхны гай, барцад одоог хүртэл дуусаагүй. “Сайн хувьцаа” нэрээр сая төгрөгөөр иргэдийн хувьцааг самарсан. Самраачдын үр хүүхэд нь одоо УИХ-д сууж байна. Тэд шударга, үнэн юм ярих эрхгүй.
Улс орныг самарсан “10 их наяд”-ын мөнгө хэвлэж, канондсон нөхөд шүү, эд нар" гэж төсвийн тодотголыг нь шүүмжилж буй АН-ынхны эсрэг үг дайсан.
Тэгвэл АН-ын дэд дарга Н.Ганибал "Н.Учрал сүүлийн 10 жил дарга хийж байна. Дарга хийх цаг хугацаандаа Монгол Улсаа бусад орноос ялгагдах хэмжээний том ажил нэг ч хийсэнгүй. Ардчиллын 36 жилийн найман жилд нь Засаг барьсан АН-д бүх бурууг тохдог коммунист тархи угаалтаас өөр юу ч ярьсангүй. Өөрчлөлт хийх зүрх ч алга.
Хэдий би дургүй ч Л.Оюун-Эрдэнэ байхдаа өөрийн болон ах нарынхаа бурууг бас өөрчлөхийг ил тод ярьдаг байсан" хэмээн намаа хамгаалж, хариу байр суурь илэрхийлэв.



