61 мянган хүн ажиллаж буй 91 төрийн өмчит ААН 60 их наядын хөрөнгө, 24.5 их наядын ӨР ТӨЛБӨРТЭЙ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 29 сек
00

Олон нийтийн дунд төдийгүй улс төрийн хүрээнд "хэрүүлийн алим" дэгдээсээр ирсэн сэдвийн дээгүүрт ТӨК-иуд болон тэдний ашигт ажиллагаатай холбоотой асуудал бичигддэг. Иймдээ ч үе үеийн ЗГ-ууд ТӨК-иуд дээрх бодлогод

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны статистикийн тоон мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсад 12 салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт 91 ТӨААН бүртгэлтэй байна. Эдгээр ТӨААН-ийн нийт хөрөнгийн хэмжээ ДНБ-ий 67 хувьтай тэнцэж, нийт ажиллах хүчний 4.5 хувь буюу 60.7 мянган ажлын байрыг бүрдүүлж байна. Үүнд “Эрдэнэс Монгол Нэгдэл” буюу одоогийн “Чингис Хаан баялгийн сан нэгдэл”-ийн дор үйл ажиллагаа эрхэлж буй 25 охин компани мөн багтсан болно.

91 төрийн өмчит ААН - 60,723 хүн ажиллаж байна

91 төрийн өмчит ААН - 24.5 их наядын өр төлбөртэй байна

91 төрийн өмчит ААН - 60 их наядын хөрөнгөтэй

Улсын төсөвт 2025 онд ТӨААН-үүд 5.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн нь өмнөх оноос 10 хувиар буурчээ. Үүнд ААНОАТ-ын орлого 31 хувь, АМНАТ-ийн орлого 9 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн бөгөөд нүүрсний үнийн бууралтаас үүдэн уул уурхайн салбарын орлого буурсан байна. Мөн ТӨААН-үүд 1.1 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь өмнөх оноос 69 хувиар буурсан үзүүлэлт боллоо

Эрчим хүч - 3

Уул уурхай, олборлолт - 6

Тээвэр, агуулах - 3

Барилга - 2

Боловсруулах - 3

Эрсдэлийн зэргийн өөрчлөлт

SOE-HCT загварын хүрээнд 2025 онд эрчим хүч, уул уурхай, тээвэр, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын 17 ТӨААН-ийн санхүүгийн эрсдэлийг үнэлсэн. Үнэлгээний үр дүнд 1 ТӨААН эрсдэлгүй, 2 ТӨААН бага эрсдэлтэй, 4 ТӨААН дунд эрсдэлтэй, 9 ТӨААН дундаас дээгүүр эрсдэлтэй, 1 ТӨААН өндөр эрсдэлтэй ангилалд багтаж үнэлгээнд хамрагдсан ТӨААН-үүдийн 60 орчим хувь нь дундаас дээгүүр болон өндөр эрсдэлтэй түвшинд байна.