Баянзүрх дүүрэгт 16 настай хоёр хүүхэд барилгын 9 давхраас унаж амиа алджээ
30

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 16 настай хоёр хүүхэд барилгын 9 дүгээр давхраас унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тус хэрэгтэй холбоотой дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг тодруулан хүргэх болно.



