УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

Улс төр
Оргилмаа
Унших: 1 мин 38 сек
80
legacy:nara gishuun/nara.jpg

Цагдаагийн хурандаа К.Женисгүл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон ХЭҮК-т хүргүүлжээ. Тодруулбал тэрбээр гаргасан гомдолдоо "Монгол Улсын иргэн НА овогт Каусылгазын Женисгүл миний бие казах үндэстэн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Монголын Цагдаагийн байгууллагаас төрсөн анхны Хууль зүйн ухааны доктор, анхны Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн байгууллагад цагдаагийн улаан погоноос цагдаагийн бэлтгэл хурандаа хүртэл төрдөө хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэж ирсэн. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдүүдэд зохих хариуцлага тооцох зэрэг ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байсан. Одоо гавьяаныхаа амралтад гараад 10 жил болж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нарагийн зохисгүй үйлдэл, эс үйлдэхүйг хараад үнэхээр хэрээс хэтэрч байна гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн бол төрийн түшээгийн хувиар Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч байх учиртай. Казах үндэстний эрх ашгийг хөндсөн, тэднийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл эсвэл мэдэгдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй юм. Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй мөн хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь хувь хүний боловсрол, ухамсрын төвшинг харуулаад зогсохгүй төрийн институтийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад гүнээ харамсаж байна.

Иймд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гэх хүнд ёс зүйн зөрчил гаргаж, нийгэмд ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлж, хууль бус үйлдэл гаргаж байгаа тул үүнийг таслан зогсоож, дараах хариуцлагыг тооцохыг шаардаж байна.

1. УИХ-ын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нараг чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах,

2. Казах ард түмнээс албан ёсоор уучлал хүсэхийг шаардах,

3. Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, зохих ёсны дүгнэлт гаргах, Хуульт ёс, хүний эрх болон үндэстэн хоорондын эв нэгдлийг дээдлэн,шаардлагагыг хүлээн авч, зохих арга хэмжээ авна гэдэгт итгэж байна" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хүүк26 хоног өмнө

    Казакууд биднийг яаж доромжилж дорд үзэж байгаа нийтлэл бичлэг зөндөө байна тэр хурандаа байлаа гээд яадаг юм хасгууд арайл давруу байна өөрөсдөө үндэс угсаа яариж ихэлсэн шүү дээ үндэстэн гэж ялгарах хэрэггүй хасаг яагаад монгол хүнтэй сууж болохгүй гэж бусад үндэстэнгүүд болоодл байна яаалт байхгүй хасгууд өөрсдөө монгол биш гэж өөрөсдийгөө харуулаад байга нараагын 100% зөв наад хасаг авгайн гомдолиг урж хая

  • З
    Зочин27 хоног өмнө

    Боловсролгүй ширээний хүүхэн яасан их хороогоор ороод зүгээр яваад бдын новшнууд нэг нэгэндээ хариуцлага тооцож чаддаггүй зайлцгаа

  • И
    Иргэн27 хоног өмнө

    Яах гээд ганц нэг үг хэлчихдэг нэгнийг шордоод байдаг юмбдээ. Яиар нэг зб тай ажил байхаапаа!

  • З
    Зочин28 хоног өмнө

    zuwshd muu kazakuud davartsn garuud

  • O
    Oogii28 хоног өмнө

    Yaax gej songoson yum.

  • З
    Зочин28 хоног өмнө

    Хөөгөөч

    • З
      Зочин27 хоног өмнө

      Эх орондоо байгаа төрийн түшээ хүнийг хааш нь хөөлгүүлэх гээв.

      • З
        Зочин27 хоног өмнө

        Хэрэггүй хэрүүлийг алим түнхэлрүү нь хөө