Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүх томилогджээ
00

НИТХ-ын төлөөлөгч асан Б.Отгонсүх Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Тэрбээр Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, Улаанбаатар хот Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, "Монголын төмөр зам" ТӨХК-ний гүйцэтгэх захирал, ИНҮТ-ийн даргын албыг хашиж байсан юм.
Сануулахад, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар Б.Чагнаадорж ажиллаж байгаад өнгөрсөн тавдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилогдсон байдаг.



