MC BEATZ: Фэйсбүүкийг ядаж 3 жил хааж үзэх зайлшгүй шаардлага үүссэн байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:tsengeldeh toglolt/mcah.jpg

Lumino хамтлагийн ахлагч, MC Beatz Фэйсбүүкийн хэрэглээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр өмнө нь эрх мэдэлтнүүд Фэйсбүүкийг хаах тухай ярихад “арай ч дээ” гэж боддог байсан ч сүүлийн үед цахим орчинд өрнөж буй зохион байгуулалттай мэдээлэл, сөрөг агуулга болон сошиал хэрэглээний нөхцөл байдлыг ажиглаад “бараг хаасан нь дээр юм байна” гэсэн байр суурьтай болсон гэв.

Мөн Фэйсбүүктэй адил үйл ажиллагаа явуулдаг дотоодын сайт, аппликэйшнүүдийг хаах бус, харин дотоодын мэдээллийн сайтуудын хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

MC Beatz-ийн хэлснээр нийтийн сүлжээ нь мэдээлэл авах, харилцах зэрэг олон давуу талтай боловч Монголын цахим орчинд сөрөг тал нь хэт давамгайлсан байна. Фэйсбүүк байхгүй болсон тохиолдолд иргэд мэдээллээ дотоодын мэдээллийн сайтуудаас авах боломжтой бөгөөд энэ нь дотоодын цахим хэвлэл мэдээллийн салбарт ч эерэг нөлөө үзүүлж болохыг онцолжээ.

Түүнчлэн сошиал орчинд олны анхаарал татахын тулд зохисгүй агуулга түгээх, богино хугацаанд танигдах гэсэн хандлага буурах боломжтой гэж үзсэн байна.Тэрбээр “Фэйсбүүкийг гурван жил хаагаад үзэх хэрэгтэй” гэсэн санал хууль тогтоогчдоос гарвал дэмжихээ мөн илэрхийлсэн байна.