АН-ын бүлэг: Улсын төсөвтэй холбоотой аудитын дүгнэлтийг сонсож байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:an buleg/2026/0511.png

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцлаа.

Танилцуулга мэдээллийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан болон албаны хүмүүс танилцуулж гишүүдийн асуултад хариуллаа.

2. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонсоно. Танилцуулга мэдээллийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулна.

3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, мэдээллийг сонсоно.Танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч М.Санжаадорж нар танилцуулж гишүүдийн асуултад хариулахаар төлөвлөж байна.