Долоо хоногт 54 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:_bukhuu/galtuimer.jpg

Улсын хэмжээнд наймдугаар сарын 31-нээс энэ сарын 6-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын нийт 66 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гарган, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Бүртгэгдсэн 66 дуудлагын 54 нь объектын гал түймэр, 1 нь ой, хээрийн түймэр, 1 нь газар хөдлөлт, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ.