УИХ-ын ээлжит бус чуулган 14.00 цагаас хуралдана
10

УИХ-ын ээлжит бус чуулган 10.00 цагаас нээлтээ хийлээ. УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганыг нээж үг хэлсэн юм. Харин 11.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдах бол 14.00 цагаас ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэхээр болжээ.



