Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн 108 иргэнийг түр саатуулжээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:Tsagdaa gemt hereg/tsag1.jpg

108 иргэнийг архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр түр саатуулжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны есдүгээр сарын 6-ны өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид нийт 108 иргэнийг түр саатуулсан байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг анхаарууллаа.