….

Нийгэм
Ariunjargal
Унших: 3 мин 46 сек
140

-Долдугаар сарын 9-

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Ц.Лхагвасүрэн ажлаасаа гарчээ. Тэр өдрөөс хойш гэртээ ирсэнгүй. Ажилдаа ч эргэж очсонгүй. Ингээд нэг хүний сураг тасарч, ар гэрийнхнийх нь хувьд хүүгээ хүлээсэн урт, хүнд хоёр сар эхэлсэн байна.

Харин цагдаагийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, эрэн сурвалжлах ажиллагааны явцад Ц.Лхагвасүрэнг долдугаар сарын 10-ны өдөр Г гэх хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ түүнтэй маргалдаж, хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт холбогдуулан сэжигтнийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Лхагвасүрэнгийн сураг тасарсан гэх мэдээллээс ердөө нэг хоногийн дараа түүний амь нас хохирсон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байх магадлалтай байна.

Гэвч энэ бүхнийг ар гэрийнхэн нь тухайн үед мэдээгүй. Тэд хүүгээ хаа нэгтээ байгаа, удахгүй ирнэ гэж хүлээж байв.

-Наймдугаар сарын 18-

Ц.Лхагвасүрэнгийн найз Халиунаа түүний Facebook хаягаар өөрөө нэвтрэхгүй байгаа талаар ар гэрийнхэнд нь хэлжээ.

Үүнээс гадна хүүгийнх нь цахим хаягт өөр хүн нэвтэрч байгаа байж болзошгүй гэх эргэлзээ ар гэрийнхэнд нь төрсөн байна. Ээжийнх нь ярьснаар, хүүгийнх нь нэрээр “амралтаараа Хөвсгөлд ажил хийж байна, сайн явна” гэх мэтээр харилцсан боловч уг мессежийг өөр хүн бичсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.

Мөн хүү нь урьд өмнө бараг мөнгө нэхдэггүй байсан ч алга болохынхоо өмнө “мөнгө өгөөч” хэмээн давтан бичиж, үг яриа, харилцааны байдал нь өөрчлөгдсөн байсан талаар ээж нь хэвлэлд ярилцлага өгсөн.

Ийнхүү эргэлзээ төрсөн даруйд ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад ханджээ. Улмаар наймдугаар сарын 19-нд “Манай хүү Л нь долдугаар сарын 9-ний өдөр гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тэр үед ээж нь хүүгээ амьд байгаа гэж итгэж байлаа.

-Есдүгээр сарын 4-

Хүүгээ сураггүй болсон гэх мэдээлэл олон нийтэд хүрсний дараа ээж нь хэвлэлд ярилцлага өгсөн.

Тэрээр хүүгээ амьд мэнд олдоосой гэж өдөр бүр залбирч, “хүү минь эсэн мэнд олдоосой” хэмээн хүлээсээр байгаагаа ярьсан.

Түүний хувьд хамгийн хүнд зүйл нь хүү нь хаана, юу болсон, ямар байдалтай байгааг мэдэхгүй байх байв.

Мөн хүүтэй нь хамгийн сүүлд хамт байсан хүмүүсийн ярьж буй зүйл хоорондоо зөрүүтэй байгааг ээж нь онцолж, энэ нь түүнд эргэлзээ төрүүлж байгааг хэлсэн.

Хүүгийнх нь утас наймдугаар сарын 23-наас хойш холбогдохгүй байсан ч ярилцлага өгөхийнх нь өмнөх өдөр гэнэт холбогдож, залгахад нэг удаа дуугараад унтарсан талаар ч тэр ярьсан.

Түүнчлэн Ц.Лхагвасүрэнгийн амь насаа алдсан долоо дугаар сарын 10-ны өдрөөс хойш Facebook ойролцоогоор гурван хоног тутамд нэвтэрч байгаа мэт харагдаж байсан гэх мэдээллийг ээж нь өгсөн.

Гэвч тэр үед ар гэрийнхэн нь хүүгээ амьд байгаа гэсэн итгэлээ алдаагүй байв.

-Есдүгээр сарын 5-ны орой-

Эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд хэрэгт холбогдуулан нэг хүнийг саатуулсан талаар мэдээлэл гарсан.

-Есдүгээр сарын 6-

Цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлэл өглөө.

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад Ц.Лхагвасүрэнгийн амь нас хохирсон байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн бөгөөд Г гэх этгээдийг сэжигтнээр цагдан хорьжээ.

Ингэж хоёр сар шахам хугацаанд “хүү минь хаана байгаа бол” хэмээн өдөр бүр хүлээсэн нэгэн ээжийн асуултын цаана хүний амь нас хохирсон байж болзошгүй гэх аймшигт үнэн гарч ирэв.

Гэхдээ энэ хэргийн цаана зөвхөн гэмт хэргийн үйлдэл гэхээс илүү олон асуулт үлдэж байна.

Ц.Лхагвасүрэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч байсан.

Тэгвэл тэр долдугаар сарын 9-нд сураггүй болсноос хойш наймдугаар сарын 18-нд ар гэрийнхэн нь өөрсдөө асуудлыг мэдэж, цагдаад хандах хүртэл хугацаанд 032 дугаар ангийн удирдлага юу хийж байсан бэ?

Алба хаагч нь ажилдаа ирэхгүй, сураггүй болсон нь хэзээ мэдэгдсэн бэ?

Ар гэрийнхэнтэй нь байгууллагын зүгээс хэзээ холбогдсон бэ?

Түүнийг эрэн сурвалжлах, сураггүй болсон талаар холбогдох байгууллагад мэдээлэх ямар ажиллагааг тухайн үед зохион байгуулсан бэ?

Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авсан бол ямар арга хэмжээ авч, ямар үр дүнд хүрсэн бэ?

Эдгээр асуултын хариулт олон нийтэд тодорхой биш хэвээр байна.

Нэг хүний алтан амь, ар гэрийнхний хоёр сарын хүлээлт, үнэнийг мэдэх эрхийн тухай асуудал. Хүний амь нас бол албан бичгийн нэг мөр, бүртгэлийн нэг дугаар биш.

Ц.Лхагвасүрэнгийн ар гэрийнхэн хоёр сарын турш хүүгээ амьд байгаа гэж найдаж, хаалгаа харан хүлээсэн.

Өнөөдөр цагдаагийн байгууллагын мэдээллээр түүний амь нас хохирсон гэв.

Одоо мөрдөн шалгах ажиллагаа хэргийг эцэслэн тогтоох учиртай.

Харин түүнтэй зэрэгцэн “Яагаад энэ бүхнийг эрт илрүүлж болоогүй вэ?”, “Хоёр сарын хугацаанд хэн, ямар хариуцлага хүлээсэн бэ?” гэх асуулт ч хариултаа нэхэж байна.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хэцүүхэн нь л хэрэг байна.2026/09/10

    Архи Монгол улсыг залгих нь дээ! Эрхэм МУЕ МУИХД ЕС нараа энэ архидалт аюулын хэмжээнд хүрсэн. Элдэв хэрэггүй макёдон энэ тэрийн гачиэюн юмнуудыг авчирч мөнгө үрж байхаар... Архидалт хар тамхитай тэмцэх хэрэгтэй байна.

  • З
    Зочин2026/09/10

    Ар гэрийн хүмүүс нь 2 сар алга байхад юу ч болоогүй юм шиг суудаг нь маш сонирхолтой шүү 2 сар битгий хэл 2 хоног алга байхад бөөн эрэл сурал болдог штээ хүн битгий хэл малыг ч гэсэн дээ

  • З
    Зочин2026/09/08

    Дандаа л хэн нэгнийг буруутан болгож хэмлэх гэсэн бузрууд сэтгүүлч нэртэй бааснууд бх юмаа

  • З
    Зочин2026/09/07

    Мэдээгээ сайн уншиж нягталж байж юм бичиж бай. Талийгч ЗХ-ний байнгын бүрэлдэхүүн зуны ээлжийн амралтаа аваад явсан байна амраад явсан хүнийг араас нь цагдаад явахуу тэнэг2 юм бичихээ больж үз

  • З
    Зочин2026/09/07

    Ажлаасаа гарсан юм уу, эсвэл ажлаасаа тарж яваад алга болсон юм уу. Ажлаасаа гарсан гэвэл халагдсан гэсэн утгатайгаар ойлгогдож бн сэтгүүлч ээ.

  • З
    Зочин2026/09/07

    Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Хүрэлсүх хэргийг нууцал гэсэн тушаал өгсөн байх. Тэгээд л даргын тушаалыг биелүүлэхгүй бол хариуцлага хүлээх болно гээд хөдлөхгүй байсан биз. Хүрэлсүхийн нэр төр хүний аминаас илүү үнэтэй.

    • З
      Зочин2026/09/07

      Эртхэн шар хаданд хэвтвэл зөнөг залгахаасаа өмнө бага ч гэсэн эдгэж магадгүй шүү хаха

  • З
    Зочин2026/09/07

    Ийм зэвсэгт хүчин, цэргийн байгууллагатай байгаад яахвээ ажлаа мэддэггүй бүгд даргын эготой арчаагүй юмнууд

  • З
    зочин2026/09/07

    Энд албан байгууллага ямар хамаа байнаа. Нас биед хүрсэн хүн ажилдаа ирэхгүй гэр орныхон нь хайгаад байна гээд болоо юм биш үү

  • З
    Зочин2026/09/07

    Одооний цагдаагийн байгуулга муу болжээ дэндүү муу ажилдаг болж . Хуучиний цагдаа ямар аймаар байлаа жэнхэнэ цагдаа гэж тэд л байсан.

  • З
    Зочин2026/09/07

    тэр цэргийн ангийн удирдлага бол огт тоохгүй л байсан бололтой, нэг албан хаагч нь алга болчихоод байхад, энэ цэргийн тогтолцоо нэг л өөрчлөлт хэрэгтэй байна шүү

  • H
    H2026/09/07

    Gehdee geriihen ni ygd buten sarin daraa tsagdaad handsii? Suraggu 2-3 honohod angias asuuj tsagdaad medegdedgumu? Tgher huu ni bas ar ger ni ch toodgu hun l bsn bnd.Armi chirch yvdag heden arhichin alhagch nar 1n 1ge alsiin bishu

    • З
      Зочин2026/09/07

      Ээлжийн амралтаа авсан архи ч уудаггүй хүүгийн утаснаас энд явж бна гээд мж бичээд байхад ээж аав итгэнэ бздээ тэгээд ч алга болоод олдохгүй байхад нь ажилаас нь хална гэж дарга нар нь ээжрүү нь ярьсан байсан.

  • Ц
    Цагдаа олон нийтэд түгсэн хэргийг л хурдан шийддэг2026/09/07

    Цагдаа олон нийтэд түгсэн хэргийг л хурдан шийддэг боллоодоо. Энэ айлын хүмүүс олон ниытэд хандаагүй бол дахиад хэдэн сар болох байсныг бурхан л мэдэх байх.