Мэргэжилийн клубын хүний нөөцийн төлөвлөгөө

Нийгэм
Ariunjargal
Унших: 2 мин 36 сек
00
legacy:2026/09/IMG_3513-1.webp

1. Клубийн удирдлага, бүтэц Миний байгуулахмэргэжлийн клуб нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, практик ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлагасолилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилготойбайна. Клуб нийт 15–20 гишүүнтэй байхаартөлөвлөж байна.

Клубийн удирдлага дараах бүтэцтэй байна.

* Клубийн тэргүүн – 1 хүн: Клубийн нийт үйлажиллагааг удирдан зохион байгуулж, жилийн болонсарын төлөвлөгөө гаргана.

Дэд тэргүүн – 1 хүн: Тэргүүнд дэмжлэг үзүүлж, түүнийг эзгүй үед үйл ажиллагааг хариуцна.

Нарийн бичиг – 1 хүн: Хурал, уулзалтын тэмдэглэлхөтөлж, гишүүдийн бүртгэл болон дотоод мэдээллийгхариуцна.

Сургалт, хөгжлийн баг – 3–4 хүн: Мэргэжлийн сургалт, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулна.

Хэвлэл мэдээлэл, контентын баг – 3–4 хүн: Клубийнсошиал хуудас, сурталчилгаа, зураг, видео болонконтент хариуцна.

Үйл ажиллагаа, зохион байгуулалтын баг – 3–4 хүн: Арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалт, оролцогчдын бүртгэлийг хариуцна.

Энгийн гишүүд – 5–7 хүн: Клубийн үйл ажиллагаандидэвхтэй оролцож, өөрийн санал санаачилгыг гаргана.

2. Гишүүдийн хоорондын харилцаа Клубийн гишүүдийнхарилцаа нь нээлттэй, хүндэтгэлтэй, тэгш оролцоондсуурилсан байна. Удирдлага нь гишүүдэд зөвхөн үүрэгдаалгавар өгөх бус, тэдний санал бодлыг сонсож, шийдвэр гаргалтад оролцуулна. Гишүүд хоорондооүзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бие биенийхээмэдлэг, туршлагыг хүндэтгэнэ. Аливаа саналзөрөлдөөнийг хувийн маргаан болголгүй, ярилцаж, зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Мөн клубийн дотоодхарилцаанд сошиал групп, чат болон тогтмолуулзалтыг ашиглаж, мэдээллийг бүх гишүүнд цагтухайд нь хүргэнэ.

3. Удирдлагад тавигдах ур чадвар, мэдлэг Клубийнудирдлагын баг дараах ур чадвар, мэдлэгтэй байхшаардлагатай.

1. Манлайлах болон багаар ажиллах чадвар

2. Зохион байгуулах, төлөвлөх чадвар

3. Харилцааны өндөр ур чадвар

4. Хариуцлага, цаг баримтлах чадвар

5. Асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах чадвар

6. Мэргэжлийн суурь мэдлэг

7. Илтгэх, танилцуулах чадвар

8. Цахим орчин, сошиал медиа ашиглах чадвар

9. Бусдыг сонсох, санал хүсэлтийг хүлээн авах чадвар

10. Багаар ажиллах, үүрэг хариуцлагыг зөв хуваарилахчадвар

4. Гишүүдэд тавигдах ур чадвар, мэдлэг Клубийнгишүүд заавал өндөр түвшний мэргэжлийн мэдлэгтэйбайх шаардлагагүй боловч суралцах хүсэлэрмэлзэлтэй, идэвхтэй оролцоотой байх нь чухал.

Гишүүдэд дараах шаардлагыг тавина.

Мэргэжлийнхээ талаар суурь ойлголттой байх

Шинэ зүйл сурах хүсэлтэй байх

Багаар ажиллах чадвартай байх

Өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлэх чадвартай байх

Бусдыг сонсож, хүндэтгэх

Хариуцлагатай, идэвхтэй байх

Санаачилга гаргах чадвартай байх

Цагийн зохион байгуулалт сайтай байх

Мэдээлэл хайх, боловсруулах чадвартай байх

Клубийн дүрэм, дотоод зохион байгуулалтыг мөрдөх

5. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт Клубийнгишүүдийг сонгохдоо зөвхөн мэргэжлийн мэдлэгийгбус, тухайн хүний идэвх оролцоо, суралцах хүсэл, багаар ажиллах чадвар, хариуцлагыг гол шалгуурболгоно. Удирдах албан тушаалд нэр дэвшигчдээсярилцлага авч, клубийн зорилго, үйл ажиллагаандоруулах хувь нэмрийг нь үнэлнэ. Харин энгийнгишүүдийг сонирхол, оролцох хүсэл дээр үндэслэнсонгоно. Шинээр элссэн гишүүдэд клубийн зорилго, дүрэм, үүрэг хариуцлагыг танилцуулж, багийн бусадгишүүдтэй нь танилцуулна.

6. Хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөө Клубийнгишүүдийн ур чадварыг тогтмол хөгжүүлэхийн тулд сарбүр мэргэжлийн сургалт, хэлэлцүүлэг, дадлага ажилзохион байгуулна. Мөн гишүүдийг тодорхой ажлуудадхариуцлагатайгаар оролцуулж, өөрийн удирдах, зохионбайгуулах болон харилцааны чадвараа хөгжүүлэхболомж олгоно. Идэвхтэй гишүүдийг урамшуулах, шилдэг гишүүнийг шалгаруулах зэрэг арга хэмжээгхэрэгжүүлнэ. Энэхүү хүний нөөцийн төлөвлөгөөний голзорилго нь клубийн үйл ажиллагааг зөв зохионбайгуулж, гишүүн бүрийн мэдлэг, ур чадвар, оролцоогхөгжүүлэхэд оршино. Удирдлага болон гишүүдийнхоорондын харилцаа нь харилцан хүндлэл, итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласнаар клуб тогтвортойүйл ажиллагаа явуулж, гишүүдэд мэргэжлийн хувьдхөгжих бодит боломж бүрдэнэ.