Хоёр сарын өмнө сураггүй алга болсон цэргийн албан хаагчийн цогцсыг олжээ
00

Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагч, 25 настай Ц.Л өнгөрсөн долоодугаар сард сураггүй алга болжээ. Түүнийг сураггүй болсноос хойш цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэн ажилласан байна. Гэвч эрэн сурвалжлах ажиллагааны явцад Ц.Л-н амийг хөнөөж, цогцсыг нь булсан болохыг тогтоосон байна. Тодруулбал, хамт архи уусан этгээд нь энэхүү хэргийг үйлдсэн байжээ.



