Төсвийн тодотголыг хэлэлцэх ээлжит бус чуулган 10.00 цагаас эхэлнэ
00

Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сарын 20-нд 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар ээлжит бус чуулганыг хуралдуулах нөхцөл үүсэж эхэлсэн юм.
Харин өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ сарын 7-14-ний хооронд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулан, төсвийн тодотголыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.
Энэ дагуу өнөөдөр 10.00 цагаас ээлжит бус чуулган эхлэх бол 11.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар товложээ.



