Хачиртай бантан подкастын нэрэмжит “Үнэн зоригт” шагнал олгодог болно

Нийгэм
Ariunjargal
Унших: 1 мин
20
legacy:2026/09/IMG_3476.jpeg

Монгол Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд “Хачиртай бантан” подкастыг санаачлан мөн өөрөө хөтлөн ажилладаг билээ.

Тус хамт олны зүгээс амжилттай сайн барилдаж байгаа залуу бөхчүүдийг дэмжих, сурталчлах, урамшуулах зорилгоор жил бүр ШИЛДЭГ 8 аймгийн цолтныг тодруулж, подкастынхаа нэрэмжит “ҮНЭН ЗОРИГТ” шагналыг гардуулахаар боллоо.

legacy:2026/09/IMG_3477.jpeg

Энэхүү шагналыг намрын эхний барилдаанаас сар шинийн барилдаан хүртэл аймаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн цуглуулсан чансааны оноог харгалзан эхний 8 аймгийн цолтон бөхөд гардуулах бөгөөд шагналыг тус бүр 1.0 сая төгрөг, дурсгалын зүйлс, Сургалт, шинжилгээний Эрхийн бичгүүд дагалдах юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/09/06

    Бөхчүүд өндөр бай шагналаасаа нийгмийн хариуцлагын үүднээс хүүхэд багачууд, хөгжлийн бэхршээлтэй, хавдартай зэрэг ард иргэддээ тусламж өрнүүлэх аяныг Хангай аварга түүчээлэх хэрэгтэй. Бөхийн холбоо ч анхаарч эхлүүлэх хэрэгтэй. Ард түмнээ хүндэтгэж байж, бөхийн өргөө дүүрэн үзэгчтэй болно. 3-ийн давааг оноолттой болгох, допинг илэрвэл насан турш барилдах эрхийг хасах, өчигдрийн барилдаан шиг шудрага, заал дүүрэн үзэгчтэй, элдэв маргаангүй байвал Монгол бөхийн нэр хүнд дээшилнэ. Магалжав маш зөв шудрага ярилцлага өгсөн. Одоо бөхчүүдийн бай шагнал багадаагүй, соён гэгээрүүлэх, ёс зүй, шудрага дайчин барилдах тал дээр анхаарах, холбооны хувьд залуучуудыг үндэсний бөхөд татах, бөхийн өргөөг үзэгчээр дүүргэх арга хэмжээг авч ажиллах. Үүний үндсэн дээр ард түмэн заал дүүрэн барилдвал бөхчүүд ч урамтай, үзэгчид ч урамтай дэмжиж ойлгох байх Хариулах

  • З
    Зочин2026/09/06

    Бөхчүүд өндөр бай шагналаасаа нийгмийн хариуцлагын үүднээс хүүхэд багачууд, хөгжлийн бэхршээлтэй, хавдартай зэрэг ард иргэддээ тусламж өрнүүлэх аяныг Хангай аварга түүчээлэх хэрэгтэй. Бөхийн холбоо ч анхаарч эхлүүлэх хэрэгтэй. Ард түмнээ хүндэтгэж байж, бөхийн өргөө дүүрэн үзэгчтэй болно. 3-ийн давааг оноолттой болгох, допинг илэрвэл насан турш барилдах эрхийг хасах, өчигдрийн барилдаан шиг шудрага, заал дүүрэн үзэгчтэй, элдэв маргаангүй байвал Монгол бөхийн нэр хүнд дээшилнэ. Магалжав маш зөв шудрага ярилцлага өгсөн. Одоо бөхчүүдийн бай шагнал багадаагүй, соён гэгээрүүлэх, ёс зүй, шудрага дайчин барилдах тал дээр анхаарах, холбооны хувьд залуучуудыг үндэсний бөхөд татах, бөхийн өргөөг үзэгчээр дүүргэх арга хэмжээг авч ажиллах. Үүний үндсэн дээр ард түмэн заал дүүрэн барилдвал бөхчүүд ч урамтай, үзэгчид ч урамтай дэмжиж ойлгох байх