Сэлэнгэ аймгийн ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
20
legacy:2026/09/ariunjargal/gl.jpg
legacy:2026/09/ariunjargal/shl.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Экологийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.
Ажлын хэсгийн 20 алба хаагч 5 тээврийн хэрэгсэлтэйгээр 4 чиглэлд үүрэг гүйцэтгэх явцад хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, ууланд нуусан байсан 6 байршилд хүнд даацын 9 техник, ЗИЛ-131 маркийн 1 тээврийн хэрэгслийг илрүүлсэн.
Одоогоор илрүүлсэн техник, тээврийн хэрэгслүүдийг суурин газрын төв рүү татан төвлөрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.

legacy:2026/09/ariunjargal/ul.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Утасдаж хэлээд нэмэргүй юм

    Гачууртын голын нэг салаа шороогоор эргэж байхыг хараад утасдаж хэлсэн ч ямар арга хэмжээ авснаар эргэж мэдээлээгүй. Тэр салаагийн ус тасарсан байсан, дээд эхэнд нь хэн нэгэн гольдролыг нь өөрчлөх юм уу, боосон байх

  • З
    Зочин

    монгол бол эзэнгүй төр засаггүй улс жаахан мөнгөтэй бол хэн ч юу ч хийж болно хууль төр засаг биш зүгээр л гэмт хэрэгтэнүүд базаж байна