Төрийн албан хаагчдад хичээлийн жилийн турш өглөө, орой хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх нийт нэг цагийн чөлөө олгох үүрэг өгчээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
120
legacy:2025/10/azjargalDarhan/277855905_1203478537087029_6236075765353846550_n.jpg

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан аймгийн Засаг даргаас хүүхдийн аюулгүй байдал, нийтийн хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагын удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:

-Төв зам дагуу түгжрэл үүсгэж буй шатахуун түгээх станцуудын цагийн хуваарьт зохицуулалт хийж, замын хөдөлгөөний урсгалыг чөлөөлөх

-Хот доторх гэрэлтүүлгийн цагийн хуваарийг шинэчлэн мөрдүүлэх

-Сургууль, цэцэрлэгийн ойр орчимд хурд сааруулагч шаардлагатай байршлыг судлах

-Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад өглөө орой хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх тус бүр 30 минут, нийт 1 цагийн чөлөө олгох, мөн 9 дүгээр сарын 1-ний өдөр шаардлагатай тохиолдолд эцэг, эхэд цалинтай чөлөө олгох

-Хүүхдийн автобусыг батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явуулж эхлэх

-Иргэд, сурагчдын зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн чиглэлийг шинэчлэх

-Нийтийн аюулгүй байдлыг хамгаалах хэв журмын эргүүл ажиллуулах зэрэг үүрэг, чиглэл багтжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    төрийн албан хаагч гээд маш олон хүн бараг давхардсан ажилтай 1 хүний ажлыг 2 рүн дугдаа хийдэг тэгээд маш их халамж хүртдэг сонгуулиар эрх баригч намдаа үйлчилдэг энэ биш шүү монгол улс эдийн үасгаар туйлдаж байна шүүүү

  • З
    Зочин

    Засссс хүүхэдгүй хэн байгаан.

  • M
    Mart

    Манай хотод бүр замыг нь хааж боож тэгш сондгойгоор нь явуулж үйлийг нь үзэж бндоо

  • З
    Зочин

    Ffffrfyyffd

  • Х
    хотын иргэн

    дэмжиж байна

  • З
    Зочин

    Ашгүи дээ тэгмээр юмда хүүхдэдээ санаа зовоол зөвөө зөв

  • З
    Зочин

    Захиргаа эмнэлэг чиглэлийн замын гэрэлд анхаарлаа хандуулж өгөөч орой, шөнөдөө таг харанхуй байгаад бна. Жолооч нар гэрлээ хол дээр нь тавьчихаар гялбаанд нь зам хөндлөн гарч буй хүн мал амьтан харагдахгүй бна

  • З
    Зочин

    2уулаа төрийн албан хаагч байна гэж байхгүй өрх толгойлсон ээжүүд олон байгаа шоо

  • З
    Зочин

    Төрийн албан хаагчид бидний татварын мөнгийг 1 цаг идэж байх нь зөв үү Яахаараа төрийн алба нэрийн доор ингэж иддэг байна аа

  • З
    Зочин

    Автобусныхаа маршрутыг оновчтой болгож автобуснууд вагон болж явдгийг болиулмаар юм.

    • З
      Зочин

      Цагийн хуваариараа явна гээд заримдаа мөлхөж 10-11 км/цаг хурдтай явж, заримдаа галзуу юм шиг хүмүүсийг заылж сэгсэрч явдагийг зогсоох шинэ менежмент хиймээр маа

    • З
      Зочин

      Маш зөв санаа, дэмжиж бн